nomio's

нягтлангийн чиглэлийн мэдээллүүд

udirdlaga

2010 оны 03-р сарын 22 Нийтэлсэн nomin
Өрийн удирдлага Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network Өсч буй бизнесийн хувьд зохицуулж болохоор өртэй байх нь бизнесийг үр дүнтэй явуулах арга зам байж болно. Зарим жижиг бизнесийн эзэд хэзээ ч өртэй байгаагүй гэж бахархдаг бол тэр болгон тийм байх боломжгүй байдаг. Өсөлт үргэлж их хөрөнгө шаарддаг бөгөөд тэр мөнгийг олохын тулд банкны зээл, хувь хүнээс зээл хайх, зээлийн шугам нээлгэх, худалдааны зээл авах эсвэл санхүүжилтийн өөр аргуудыг хайх шаардлага гардаг. Олон жижиг бизнесийн эздийн хувьд зээл хэр хэмжээтэй болвол хэтрэх вэ гэсэн асуулт гарч ирдэг. Энэ асуултын хариултыг нь бэлэн мөнгөний урсгалын нарийн шинжилгээ, бизнесийн болон салбарын хэрэгцээн дээр үндэслэж гаргана. Доорх зааварчилгаа нь зээл авах нь танай компаний хувьд зөв эсэхийг дүгнэхэд туслана. Зээл авах шалтгаануудыг шинжлэх Зээл авах шаардлагатай олон тохиолдлууд гардаг. Ерөнхийдөө зээл авах нь танай бэлэн мөнгөний урсгалыг сайжруулах эсвэл хамгаалах эсвэл бизнесийн өсөлт эсвэл тэлэлтийг санхүүжүлэх гэж байгаа тохиолдолд маш зөв байж чадна. Эдгээр тохиолдлуудад зээлийн зардал нь орлогоороо санхүүжихээс хямд байж болно. Зээл хайх зарим энгийн шалтгаанууд: * Эргэлтийн хөрөнгө - ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлэх эсвэл бараа материалыг нэмэгдүлэх гэж байгаа бол. * Шинэ зах зээлд нэвтрэх - компаниуд шинэ зах зээл рүү орж байгаа үед мөнгөн хөрөнгө цуглуулахад илүү урт хугацаа шаардагддаг эсвэл шинэ худалдан авагч нартаа илүү сайн нөхцөл санал болгодог учраас энэ л үед зээлийн хөрөнгө хэрэг болно. * Хөрөнгө худалдаж авах - бизнесийн шинэ зах зээлд орох эсвэл бүтээгдэхүүний шугамыг өргөтгөхийн тулд шинэ тоног төхөөрөмж худалдан авахыг санхүүжүүлэх хэрэгцээ гарч болно. * Бэлэн мөнгөний урсгалыг сайжруулах - одоо байгаа урт хугацааны санхүүжилт дээр 10-аас бага жилийн хугацаа үлдсэн бол дахин санхүүжилт нь бэлэн мөнгөний урсгалыг сайжруулж болох юм. * Зээлийн түүх бүрдүүлэх, зээлдүүлэгчтэй харьцаа тогтоох - хэрэв та өмнө нь зээл авч байгаагүй бол зээл авч төлөх нь зээлийн түүх бүрдүүлэн, улмаар ирээдүйд зээл авахад амар болгож болох юм. Эртнээс төлөвлө Зээл авахаасаа өмнө хөрнөгийн хэрэгцээгээ судлаж үз. Гэнэтийн шаардлагатай үедээ зээл авах нь хамгийн тохиромжгүй зүйл. Худалдааны санхүүжилтгүй болох, эсвэл цалин тавих мөнгөгүй болох г,м, гэнэтийн шахаасаар зээл авах болвол хэт таагүй нөхцөлтэй зээл авах болдог. Урьдчилж төлөвлөснөөр та хэр хэмжээний хөрөнгө хэзээ хэрэгтэй болохоо мэдэж авна. Ингэснээрээ та боломжит зээлийн эх үүсвэрүүдийг судлаж тэдэнтэй өөртөө таатай нөхцөөрөө зээл авахаа ярилцаж чадна. Хөрөнгийн төлөвлөлтийг тайлан тэнцэл, бэлэн мөнгөний тайлангаа харж, хөрөнгө болон өглөгүүдээ судлаж хийнэ. Мөн дараагийн 1-3 жилийн санхүгийн тайлангийн таамаглалаа бэлдэх шаардлагатай болж болно. Богино хугацаат ба урт хугацаат зээл Зөв хэрэгцээнд зээл авч багйаагаа магадласантай адил зөв зээл авч байгаагаа судлах хэрэгтэй. Жишээ нь: урт хугацааны хэрэгцээг богино хугацааны зээлээр санхүүжүүлсэнээр та төлбөрийн үүргээ биелүүлэхийн бизнесийнхээ хэсгийн худалдах г.м. шаардлагагүй алхам хийхэд хүрч болзошгүй юм. Ерөнхийидөө Богино хугацааны хэрэгцээнд богино хугацааны зээл ав. Ингэснээр та урт хугацааны зээлийн өндөр өртөг илүү хатуу нахцлүүдийг хүлээн авах шаардлагагүй болно. Жишээ нь: Улирлын шалтгаанаар богино хугацаанд борлуулалт өсвөл богино хугацааны зээл ав. Хэрвээ өсөлт тань нилээд урт хугацаанд үргэлжлэхээр бол борлуулалт, авлага, бараа материалын үлдэгдэл зэргээс хамаарсан зээлийн шугам нээлгүүлж болно. Зээлийн нөхцөл нь таны зээл болон хөрөнгийн харьцаанд нөлөөлөхгүй. Харин төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харицаануудад өөрчлөлт орох болно, яагаад гэвэл богино хугацааны зээлэнд тухайн жилийн л орно. Иймээс урт хугацааны зээл таны төлбөр түргэн гйүцэтгэх үзүүлэлтийг сажруулах болно. Шинэ зээлийг өнөөгийн хэрэгцээтэй уялдуул Зээлийн хүү бага байх үед та шинэ тоног төхөөрөм худалдан авахад зориулж зээл ахиухнаар авах хүсэлтэй байж болно. Ийм үедээ зөвхөн өнөөгийн хэрэгцээндээ л зээл авч бай. Зээлийн хүү нэмэгдэх магадлалатай байна гэдэг нь шаардлагауй юм худалдан авч мөнгө үр гэсэн үг бигш юм. Жимшээ нь танай бизнест шинэ компьютерийн хэрэгцээ гарвал та түүнийгээ зээлээр авч болно. Харин дараа жил дахиад компьютер хэрэг болно гээд энэ жил нэмж худалдан авах шаардалагүй. Баахан шаардлагүй тоног төхөөрөмж, төлж дийлдэггүй өр зээлтэй болчихож болох юм.

Жижиг дунд үйлдвэрлэл

2010 оны 03-р сарын 20 Нийтэлсэн nomin

1. ЖДҮ-ийн экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал